» Бидний тухай


    Бидний тухай


    “ЧАНАРТАЙ, БАТАЛГААТАЙ БАРААГААР
    ИТГЭЛТЭЙ НАЙДВАРТАЙ ҮЙЛЧИЛЬЕ.
    НАЙРСАГ БОЛОВСОН ХАРЬЦААГ
    ЭРХЭМ БОЛГОЖ АЖИЛЛАЯ”


    Манай компани нь 2003 оноос гүний худгийн засвар үйлчилгээ, гүний худгийн насос болон дагалдах сэлбэг, тоног төхөөрөмжийг хэрэглэгчиддээ цаг алдалгүй хүргэх зорилгоор анх байгуулагдаж өдгөө 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Таны өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болсон гүний худаг, түүний аюулгүй, экологийн шинж байдлыг дээд зэргээр эрхэмлэн өдөр бүр чанартай үйлчилгээг – цаг хугацаатай уралдан хүргэхийг манай хамт олон зорьж ирсэн.

    Манай компани:
    - Гүний худгийн насос болон бусад бүх төрлийн насосууд, халуун хүйтэн усны тоолуурууд, ус цэвэрлэх төхөөрөмжүүд, өрөмдлөгийн хошуу бусад сэлбэг, усны хадгалалтын сав зэрэг ус ашиглахад шаардлагатай бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа, зөвлөх үйлчилгээ
    - Гүний худгийн засвар үйлчилгээ гэсэн 2 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

    Бид дэлхийд алдартай томоохон үйлдвэрлэгчдийг Эх орондоо төлөөлж, Монгол орны байгаль, цаг уурын онцлогт тохирсон, Олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн технологи, инновацийг өөртөө шингээсэн чанартай, удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ нийлүүлэхээр чармайн ажиллаж байна.

    Чин сэтгэл, мэдлэг боловсрол, мэргэшсэн туршлагатай манай хамт олон өдөр бүр шинийг эрэлхийлэн, хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг соргогоор мэдэрч ажиллахын зэрэгцээ шинэчлэгдэн өөрчлөгдөж буй хөгжил дэвшилтэй хамт хөл нийлүүлэн алхаж, чанарын дээдийг хэрэглэгч танд туршлага, итгэлээр өргөн барьж байна.


    только лучшие скачать документальные фильмы с нашего сайта, рекомендуем DataLife Engine установить, а ещё скачать игры бесплатно с нашего ресурса.
Бидэнтэй нэгдэх


Валютын ханш


Сурталчилгаа