» » Mastra нар салхины энергээр ажилладаг насосууд


    Mastra нар салхины энергээр ажилладаг насосууд


    Энэхүү бүтээгдэхүүн нь доорхи хэсгүүдээс бүтнэ.

    - Нар болон салхины энергийг хуримтлуулагч төхөөрөмжүүд
    - Хүчдэл шилжүүлэгч хяналтын самбар
    - Гүний худгийн насос

    Mastra нар салхины энергээр ажилладаг насосууд

    Дээрх үндсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр нь ажлын бүтээмж, нэр төрлөөсөө хамаараад хоорондоо салшгүй холбоотойгоор бүтээгдсэн байдаг. Учир нь энэхүү гүний худгийн насосыг ажиллуулахад шаардлагатай энергийг үйлдвэрлэхийн тулд тохирсон бүтээмж бүхий хавтан болоод шилжүүлэгч самбар зайлшгүй хэрэгтэй.
    Энгийн цахилгаанаар ажилладаг гүний худгийн насосыг дурын нарны эрчим хүчний төхөөрөмжтэй холбосноор ажиллуулах боломжгүй бөгөөд энэхүү ажиллагаа нь насосыг бүрэн хүчин чадлаар ажиллуулах боломжгүй байдаг ба цаашлаад тухайн насосны эдэлгээнд ихээхэн муугаар нөлөөлж, амархан шатаах ч тохиолдол элбэг байдаг. Тиймээс тус салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгч бүрийн зүгээс нэг нэр төрлийн бүтээгдэхүүнийг цогцоор нь сонгон авч, ажиллуулах нь туйлын үр дүнтэй гэж зөвлөдөг.
    Энэхүү бүтээгдэхүүний хяналтын самбар нь цахилгааны хүчдэлийг шилжүүлэхээс гадна элдэв техникийн эвдрэл гэмтлээс хамгаалсан олон үйлдэлтэй төхөөрөмж юм. Тиймээс ямар нэгэн асуудал тулгамдсан үед хяналтын самбар дээр тухайн алдаа, гэмтлийг илэрхийлсэн код гарч ирэх ба үүний дагуу шаардлагатай арга хэмжээг авснаар хэвийн үйл ажиллагааг найдвартай хангах давуу талтай байдаг.
    Энэхүү бүтээгдэхүүний хувьд тухайн өрх болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн өдрийн хэрэгцээнээс хамаарсан өргөн сонголттой байгаа бөгөөд 30-85 хүртэлх метрийн гүнээс цагт 1,0-2,0 тон усыг татах хүчин чадалтайгаар үйлдвэрлэгдсэн болно.


    Cэтгэгдэл


    НАрны насосны үнэ хэд вэ.

    Сэтгэгдэл бичих
    Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler

    Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй болно.

Бидэнтэй нэгдэх


Валютын ханш


Сурталчилгаа